Цэс

Бидний тухай

Ч.Отгонсод

Ерөнхий захирал

Мэндчилгээ

Оюу survey компанийн үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудсанд зочилж буй танд юуны өмнө талархал илэрхийлье.

Оюу survey компани нь 2003 оноос эхлэн өнөөг хүртэл геодези, маркшейдер, геологи, уул уурхайн чиглэлээр инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн салбартаа тэргүүлэгч, анхдагч, мэргэжлийн компаниудын нэг юм. Манай компанид ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон туршлагатай, чадварлаг, хариуцлагатай инженер, ажилтнууд ажиллаж байна.

Манай хамт олныг зорин ирсэн хүн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд тантай хамтран ажиллахдаа өөрсдийн хуримтлуулсан бүхий л мэдлэг, чадвар, туршлагаа таны цаг болон мөнгийг хэмнэх, бодит үр дүн гаргахад зориулах болно. Бид таны бизнесийг хүсэж буй үр дүнд хүргэхийн төлөө мэргэжлийн бодит шийдлийг гаргаж, бизнесийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгч, зөв сонголт хийхэд тань туслахад цаг ямагт бэлэн байна.

Бид дэлхийтэй мөр зэрэгцэн алхаж, дэлхийн шилдэг технологийг эх орондоо нутагшуулахаар зорин ажиллаж байна. Хүн бүр өөрийн хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ чинээнд нь тултал хийж гэмээн Монгол эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй бидний хувь нэмэр тэр билээ.

Хөгжил, дэвшлийн төлөө хамтдаа.

Та бүхэнд цаглашгүй бүхний дээдийг ерөөе!

Манай Хамт олон

М.Мөнгөнхүү

Гүйцэтгэх Захирал

Энхбат Эрдэнэчулуун

Ахлах инженер

Галбадрах Пүрэвсүрэн

Техникийн үйлчилгээний менежер

Нэргүй Алтантуяа

Нягтлан бодогч

Эрдэнэбат Тэмүүлэн

Маркшейдер инженер

Жаргалсайхан Батзориг

Маркшейдер инженер