Цэс

“ComNav”-ын танилцуулга

“ComNav”-ын танилцуулга

Нийтэлсэн огноо 2017-09-07

“ComNav Technology Ltd.” нь Хятадын эдийн засгийн төв хот болох Шанхай-д байрладаг ба өндөр нарийвчлалтайгаар байрлал тодорхойлох зориулалттай олон хиймэл дагуул, давтамжийг хүлээн авдаг GNSS хэмжилтийн эх хавтан, хүлээн авагч зэрэг олон тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. GNSS-ийн загварчлал, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг нэгтгэсэн хятад улсдаа анхдагч компани юм. Энэ бизнес, эдийн засгийн хурдацтай үед “ComNav” компани нь дэлхийн GNSS салбарт шинэ давалгаа оруулж ирсэн.

“ComNav” технологи нь чанар, найдвартай байдал, гүйцэтгэл зэрэг нь өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэдэг. Хэрэглэгчдийн зүгээс “ComNav”-ийг харвал үнэ төлбөрөөс илүү чанарт ач холбогдол өгдөг компани юм. “ComNav” нь хүлээн авагч/хавтангийн бүх хэсгийг ISO стандартийн дагуу үйлдвэрлэдэг. Манай бараа бүтээгдэхүүнүүдийг батлах хоёр шалгуур байдаг бол олон улсын зах зээл дээр “ComNav” технологи нь иж бүрэн шинжилгээг бүрэн хангасан бөгөөд гадны хэрэглэгчдэд хүргэлт хийхдээ маш найдвартай гэж гадны хэрэглэгчид баталдаг. Тус компани нь одоогоор 230 гаруй хүн ажилчидтай бөгөөд энэ тоо нь цаг хугацаа өнгөрөхөд улс орон дамжин амжилттай нэмэгдэж байна.

“ComNav” технологи нь GNSS-ийн цөм технологи болох хэзээ ч өөрчлөгдөхгүй GNSS OEM хавтан /мэдрэгчүүд, 4G, Bluetooth, Wi-Fi болон бусад програмуудтай холбогдсон/, хиймэл дагуулын систем, шинэ боловсруулах систем болон бусад дэвшилтэт байрлал тодорхойлох технологиуд дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

2015 оны 2-р хагаст “ComNav” технологид хоёр их чухал үйл явдал болсон. 10-р сарын 10-нд “Үндэсний үнэт цаас, бирж”-дээр амжилттайгаар бүртгэгдсэн бөгөөд дотоодын тусгай зориулалттай цөмийн технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэх OEМ-д бүртгэгдэж, өөрсдийн хувьцаатай болсон юм.

“ComNav” технологи нь туйлын өндөр нарийвчлалтай олон одны орд болон давтамжийн GNSS хүлээн технологийн эрэлхийлдэг инженер, хэрэглэгчдийн дунд тэргүүлэх байр сууриа хадгалан ажилласаар байна.

Share