Цэс

M300 PRO ХҮЛЭЭН АВАГЧ

M300 PRO ХҮЛЭЭН АВАГЧ

Нийтэлсэн огноо 2017-09-07

Онцлох чанар

256 суваг буюу GPS / BeiDou / GLONASS-ийн бүх сүлжээг хүлээн авах ба GALILEO-д ч холбогдох боломжтой.

 

Төрөл бүрийн оролт бүхий авсаархан хайрцаг нь ямар ч нэмэлт төхөөрөмжтөй холбогдоно.

 

Удирдах самбарын тусламжтай хэрэглэх, тохиргоо хийх, программчлах, өгөгдөл татах, асаах/ачааллах, шинэчлэх, код оруулах зэрэг олон үйлдэл хийнэ.

 

Дотоод санах ой их бөгөөд урт хугацааны хэмжилтэд зориулж нэмэлт карт суулгах боломжтой.

 

Батарейг үндсэн эрчим хүч болон тогтвортой үл тасалдах эрчим

хүч /UPS/ -ээр аль алинаар цэнэглэж болно.

 

Интернэтэд холбогдох хүчирхэг давуу тал нь хэрэглэгчийн хянах, шинэчлэлт хийх, өгөгдөл татах зэрэг бүхий л үйлдлийг хялбаричлсан

 

 

Олон талт хэрэглээнд зориулагдсан

М300 про нь өргөн хүрээг хамарсан, олон талт хэрэглээг хангаж чадахуйц GNNS хүлээн авагч юм. М300 про–ийн хүчирхэг нэгдмэл чадвар нь геодезийн байнгын ажиллагаат станц /CORS/, геомеханикын судалгаа, мониторинг, авто машины хяналт удирдлага, байрзүйн зураглал, далай

тэнгисийн судалгаа болон бусад өндөр нарийвчлал, найдвартай ажиллагаа шаардах ямар ч ажилд түлхүүр хэрэгсэл болгодог.

Хэрэглээнд хялбараар загварчлагдсан

LCD дэлгэцтэй хянах самбар нь үйл ажиллагааг хянахад маш дөхөмтэй, товчнууд нь тохиргоо хийх, хэрэглэхэд хялбар байдаг. Төхөөрөмжийн арын оролт, гаралтын хэсэг нь олон төрлийн нэмэлт төхөөрөмжтэй холбогдож ажилладаг.

Бүхий л хиймэл дагуулыг хүлээн авна

GNNS технологийн хурдацтай хөгжлийн энэ эрин үед байнгийн ажиллагаатай станц хэрэглэхдээ хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулуудын мэдээллийг хүлээн авдаг байх чадвар нь маш чухал. Иймээс М300 Про төхөөрөмж нь GPS, GLONASS, Beidou (B1,B2,B3) болон нэмэлтээр Galileo, QZSS

гэсэн бусад хиймэл дагуулуудыг ч ашиглах боломжтой байдаг. Иймд М300про төхөөрөмжийг хөгжлийн хурдаас хоцрохгүйд эргэлзэх хэрэггүй юм.

Хаанаас ч холбогдох боломжтой

М300 Про нь интернет IP –д суурилсан тул GNNS Cloud боловсруулалт хийх боломжтой. Өөр дээрх дэвшилтэт интернет сервэрээр хялбар тохиргоо хийх бөгөөд GNSS-ийн бүхий л стандартууд болох RTCM, NTRIP, RINEX, NMEA-г дэмждэг. Шинэ болон одоо хэрэглэгдэж буй байрлал тодорхойлох GNSS системд / GNSS сүлжээ , CORS/ холбогдож ажиллах давуу талтай. М300 Про өөр дээрээ байрлал тодорхойлох болон хяналт хийхэд зориулагдсан RTK болон E-RTK боловсруулалт хийх чадвартай нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж юм.

Share