Цэс

T300 GNSS ХҮЛЭЭН АВАГЧ

T300 GNSS ХҮЛЭЭН АВАГЧ

Нийтэлсэн огноо 2017-09-07

Онцлох чанар

Авсаархан

Маш хөнгөн

Хэрэглээний

давуу тал олон

GPS L1/L2/L5, BeiDou

B1/B2/B3, GLONASS L1/L2

Цэнэг зарцуулалт бага

Хол хэмжихэд туслах E-RTK1

CORS-д холбогдоно

Байгалийн ямар ч нөхцөлд найдвартай ажиллана, хөнгөн, авсаархан

Т300 GNSS хүлээн авагч нь урт хугацааны туршлагад тулгуурласан олон давуу талуудыг нэгтгэсэн бүтээл юм. Бүхий л хиймэл дагуулын сүлжээг хүлээн авдаг. ComNav-ийн QUANTM алгоритмийн технологийг ашигласнаар бүгдийг нь эсвэл зөвхөн GLONASS, BeiDou, GPS гэх мэт сүлжээг дангаар нь сонгож RTK хэмжилт хийжболдог. Хүлээн авагчийн гаднын нөлөөнөөс ангид байх онцгой чадвар нь ямар ч нөхцөлд ажиллах боломжийг олгодог.

Хэрэглэхэд хялбар байхаар загварчлагдсан

Манай зохион бүтээгч инженерүүд нь бүтээгдэхүүнийхээ тасралтгүй ажиллагаа болон хэрэглэхэд хялбар байх талыг үргэлж анхааран ажилладаг. T300-ийн GNSS хавтан Bluetooth®, UHF (Rx&Tx)-г ердөө нэг хавтанд нэгтгэж өгсөн. Ухаалаг загварчлал нь T300-г дэлхийн хамгийн хөнгөн бөгөөд жижиг хүлээн авагч болгож чадсан.

Батарейг чөлөөтэй солихоор загварчилсан

Ажиллах цагийг уртасгах нь манай инженерүүдийн бас нэгэн зорилго юм. Батарейны хэрэглээг багасгах болон системийн үр ашигтай ажиллагааг сайжруулах маш олон туршилт судалгаа явуулсан. Үүний үндсэн дээр тэд батарейг чөлөөтэй сольж болохуйцаар загварчилсан. Батарейны дохио дуугарч гэрэл анивчих үед хоёр дахь батарейгаа хийнэ. Тэгээд ажиллангаа эхний баттерайгаа цэнэглэх боломжтой.

Стандарт батaрей… үргэлж бэлэн

Ажиллах явцад цэнэг алдалт нь хэрэглэгчдэд тийм ч таатай зүйл биш бөгөөд GNSS хүлээн авагчийн батарейнууд янз бүрийн хэлбэртэй байдгаас олдоц ховор байдаг. Тиймээс манай инженерүүд Т300-г энгийн хэрэглээний батарейгаар ажиллах шийдлийг хөгжүүлсэн.

 


 

Share