Цэс

SKYWALK F20 тогтмол далавчит НАС

SKYWALK F20 тогтмол далавчит НАС

Нийтэлсэн огноо 2017-09-09

SKYWALK F20 тогтмол далавчит НАС

Өндөр нарийвчлал

F20-ийн RTK/PPK-г ашиглаж газрын хяналтын цэггүйгээр 2-5см хүртэл нарийвчлалд хангана

F20 үзүүлэлт

Нислэгийн дээд хугацаа 90 минут
Нислэгийн дээд өндөр 4000м ДТД
Нислэгийн урт 240 км
1 нислэгийн хамрах хүрээ 20 км2
Нислэгийн үндсэн хурд 65 км/цаг
Нисгэх/газардах Харвах/Шүхэр
Мотор Электрон
Ажиллах температур -20°С-ээс +40°С
Далавчны хэмжээ 220см х 80см
Нислэгийн даац 3 кг
Ачаа: Sony QX1
A6000
RX1R2
Салхины дээд хурд 70 км/цаг


 

Энгийн гар хөөргөлт ба гар удирдлага автомат нислэгийн хослол

Өндөр нарийвчлалын GNSS PPK/RTK нь GCP-г хэрэглээг халсан

Салхи 50 км/цаг болон шуурга 65 км/цаг байхад ажиллах боломжтой

SONY RX1R2 өргөн хүрээтэй зургийн аппарат өндөр нягтшилтай

Мэргэжилийн өндөр түвшиний боловсруулалтын программ хангамж


 

Бүрэн Автомат удирдлагатай Агаарын систем

SkyWalk F20 нь өндөр нарийвчлалтай ажиллахыг шаарддаг мэргэжлийн хүмүүсийг зураглал, судалгааны ажил явуулахад нь маш нарийвчлалтайгаар ажиллах боломжийг олгодог ба хамгийн гайхалтай дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Шинэчлэн зохион бүтээсэн камер нь өндөр нягтаршилтай хүчирхэг системийг хослуулан зураглал, судалгаа хийх стандартыг тогтоодог. F20 нь бүхэл өдөржин үр бүтээмжтэйгээр ажиллаж чадна.

Өндөр нарийвчлалтай зураглал ба хэмжилтийн ажлын шийдэл

SkyWalk F20 нь мэргэжлийн агаарын зураглалын систем бөгөөд судалгааны үр дүнг хамгийн өндөр нарийвчлалтай болгох зорилготой юм. F20 өндөр нарийвчлалтай функц нь PPK нэгдсэн хүлээн авагч, шинэ хүчирхэг систем, хамгийн сүүлийн үеийн камерын сонголттой.

Дээд өгөгдөлд зориулсан өндөр нарийвчлал

Хамгийн сайн газарзүйн өгөгдөл нь үнэн зөв, цаг үеэ олсон, байршлын мэдээллийг шаарддаг. F20 нь GNSS PPK хүлээн авагч нь шинэ Sony RX1R2 камерыг нэгтгэснээр мэдээллийг нарийн тодорхойлдог. Sony RX1R2 нь салбарын тэргүүлэгч ба бүрэн мэдрэгчтэй, 42 мегапикселийн өндөр нягтралтай камертай. GNSS хүлээн авагчаас гадна 5 см хүртэл нарийвчлалыг авдаг өндөр нарийвчлалтай камертай юм. (PPK) GNSS технологи нь координатын системүүдийн байршлыг тогтоох, багасгах, зарим тохиолдолд арилгахад хэрэглэгддэг бөгөөд мөн газрын хяналтыг сайжруулж өгөгдлийн үнэ цэнийг ихээхэн нэмэгдүүлж чаддаг. Нарийвчлалын энэхүү түвшин нь эрчим хүчний шугамын загварчлал, талбайн түвшинг тогтоох, газар төлөвлөлтөд тохиромжтой.

Ажилдаа тохирсон зөв тохиргоог сонгох

Ямар ч төсөл үүнтэй ижил байхгүй. Одоо хэрэглэгчид төслийнхөө хэрэгцээнд тохирох камер болон линз хослолыг сонгож болдог болсон. Зөвхөн хэт улаан туяаны эсвэл RGB мэдрэгчийн хоорондох сонголтыг сонгох боломжтой байсан бол одоо боломжтой линз сонгох боломжтой. Гурван шинэ линз нь өндөр нягтралтай 35мм линз нь нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой 15мм өргөн өнцгийн линзтэй, эсвэл 25 мм-ийн нарийвчлалтай линз нь мөн нислэгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Ажлын нөхцөлд ямар зүйл шаардах нь одоо үед хамаагүй болж бүхий л төсөлд шаардлагатай янз бүрийн хэрэгцээг хангах хувилбарууд байдаг.

Талбайн ажилд цаг хэмнэх нь

Өндөр үзүүлэлт, өндөр гүйцэтгэлтэй Тримбл GNSS систем болон PPK байхад зургийн байрлал, газрын хяналтын цэгийг (GCP) тогтоох шаардлагагүй болно.Энэ нь зөвхөн GCP-ыг байрлуулахад цаг хэмнэсэн төдийгүй уурхай болон шигүү ургамал зэрэг аюултай орчинд GCP-ыг байрлуулахтай холбоотой эрсдлийг арилгадаг.


 

Share